Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Захиргаа Түүхэн замнал

ТУС ШҮҮХИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ , ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ТАНИЛЦУУЛГА

- 1992 онд Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаар Монголын төрийн байгууллагуудыг зарчмын хувьд өөрчлөн 1993 онд Монгол Улсын Шүүхийн тухай хууль батлагдан гарч 2002 онд өөрчлөгдөн найруулагдсан.

- 2000 оноос Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьж Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцэгдэж 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр "Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай”, "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хоёр хуулийг баталж 2004 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 00 цагаас хүчин төгөлдөр үйлчилж шүүхийн тогтолцоонд өөрчлөлт орж анхны дагнасан шүүх байгуулагдсан.

- Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх нь 2004 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

- Тус захиргааны хэргийн шүүх өнөөдөр ерөнхий шүүгч, 1 шүүгч, шүүгчийн туслах 2, нарийн бичгийн дарга 1 гэсэн орон тоотойгоор ажиллаж байсан.

- Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 10 жилийн хугацаанд хандсан субьектын байдлыг авч үзвэл: 286 иргэн, 48 хуулийн этгээд нэхэмжлэл гаргасан байна.

- Тус захиргааны хэргийн шүүхийн хэмжээгээр 2004-2014 он буюу 10 жилийн хугацаанд нийт 310 нэхэмжлэл хүлээн авч, 101 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж,195 нэхэмжлэлийг захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн байна.

- Эрх зүйн төрлөөр нь авч үзвэл: Төрийн албаны тухай хуулиар 96, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар 51, Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар 2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар 15, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар 2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдах, худалдан авах тухай хуулиар 3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар 14, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулиар 43, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар 2, Газрын тухай хуулиар 40, Ашигт малтмалын тухай хуулиар 2, Татварын тухай хуулиар 3, Боловсролын тухай хуулиар 10, Нийгмийн даатгалын тухай хуулиар 5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар 1, Иргэний бүртгэлийн тухай хуулиар 2, Зохиогчийн эрх болон түүнд хамраах эрхийн тухай хуулиар 1, бусад хуулиар 18 нэхэмжлэл ирсэн байна.

- Улсын тэмдэгтийн хураамжинд нийт 11482480 төгрөгийг төрийн санд оруулжээ.


2015 оны 06 сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар /шинэчилсэн найруулга/ Архангай аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдсан нь Монгол Улсын шүүхийн түүхэнд анх удаа шүүх бүхэлдээ шүүн таслах ажлын төрлөөр дагнэж шүүгч мэргэших нөхцөл бүрдсэн. Одоо Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Одонтуяа шүүгч С.Ганбат шүүгчийн туслах Г.Цэрэндэжид шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнх-Өлзий нар ажиллаж байна.

Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304