Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ


-Шүүхийн Тамгын газар нь Монгол улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу

-Шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах

-Шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэнд хяналт тавих

-Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол,хүсэлтийг хүлээн авч, бүртгэх

-Шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах

-Шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж,эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах

-Хэргийн эд мөрийн баримтыг хадгалах,зөөвөрлөх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна Монгол улсын шүүхийн тухай хуулийн 86-р зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээрээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг.

Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304