-1

"Тамирын эрэг-2024" явган аялалыг амжилттай зохион байгууллаа

2024-07-27    |   143

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн 2024 оны төлөвлөгөөт ажилд тусгагдсаны дагуу биеийн тамир, спортыг хөгжүүлэх, байгууллага хамт олны идэвхийг сайжруулах, хамтын оролцоог нэмэгдүүлэх, шүүгч, албан хаагч нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах зорилгоор "Тамирын эрэг-2024" явган аялалыг 2024 оны 06 сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 7-р баг, Хийморийн овоо-Сангийн толгой гүүр, Сангийн толгой гүүр- Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар чиглэлд амжилттай зохион байгууллаа. Явган аялалд шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, албан хаагчид идэвхтэй хамрагдлаа.  

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

. . .
Цаг үеийн мэдээ