-1

“Архангай аймгийн шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн арга хэмжээ”-г угтан Волейболын тэмцээн зохион байгууллаа

2026-04-27    |   94

“Архангай аймгийн шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн арга хэмжээ”-г угтан Архангай аймгийн шүүхээс тус аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд волейболын тэмцээнийг 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд нийт 8 багийн 64 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.  

Тэмцээний дүнгээр:

1 дүгээр байр – Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид
2 дугаар байр – Прокурорын газрын баг тамирчид
3 дугаар байр – Цагдаагийн газрын баг тамирчид тус тус шалгарлаа.

Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт баг, тамирчдадаа талархал илэрхийлье.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .