-1

ПРО БОНО ӨДӨРЛӨГ-2026 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-15    |   212

Монголын Хуульчдын холбоо нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүрийн 05 дугаар сарын 01-ны өдрийг “Хуульчийн про боно өдөр” (хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, хууль эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөр) болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

"Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн төв “Дэмид жанжин"-ны талбайд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар хамтран оролцож, өдөрлөгийн үеэр шүүхийн захиргааны ажилтнууд иргэдэд шүүхийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгч, холбогдох ном, гарын авлага тараан ажиллаа. 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .