Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2024-10-10 | 63Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Архангай аймгийн шүүхийнхээ түүхийг хамт бичилцэж явсан, арвин их түүхийн эзэд болсон эрхэм хүндэт ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа.
Ахмад шүүгч захиргааны ажилтнууд өөрсдийн ажлын туршлага, дурсамжаа хуваалцан нийт шүүгч захиргааны ажилчдад сургамж үгээ хэлэн халуун яриа өрнүүлэв.
Шүүхийн байгууллагад залуу насаа зориулж, төрийн үйлчилгээг түмэн олонд хүргэх үүргээ нэр төртэй биелүүлэн гавьяаны амралтаа эдлэн суугаа ахмад шүүгч, ажилтнууддаа “Олон улсын ахмадын баяр”-ын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .