-1

Нээлттэй шүүх хурлыг шүүхийн байрнаас өөр газарт хийв

2024-11-13    |   137

Эрүүгийн хуульд шинээр гэмт хэрэгт тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар зүйлийн 27.10-5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн зүйл ангиар Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурлыг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 10.00 цагт товлон аймгийн ЗДТГ-н хурлын их танхимд нээлтэй хийж, тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад байгаа болон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулан Цагдаагийн байгууллагын хяналтад байгаа 200 гаруй иргэдийг оролцуулан нээлттэй шүүх хуралдаан хийв.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .