"Анхдугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсыг тунхагласан нь, шинэ, ардчилсан үндсэн хуульд (1992 он) оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухайд” сэдвээр лекц уншлаа
2024-12-05 | 99БНМАУ-ын Анхдугаар Их хурлаас 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталжээ.
Ийнхүү анхдугаар Үндсэн хуулийг баталснаар ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл болох Бүгд Найрамдах байгуулалд шилжин орж, Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон билээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласасны 100 жилийн ойн өдөр (11 дүгээр сарын 26-ны өдөр)-ийг тохиолдуулан Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хороо, Архангай аймаг дахь Прокурорын газартай хамтран аймгийн нийт прокурор, тус газрын албан хаагчдад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүгч А.Түвшинтулга "Анхдугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсыг тунхагласан нь, шинэ, ардчилсан Үндсэн хуульд (1992 он) оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухайд” сэдвээр лекц уншлаа.
Энэ лекцийг өмнө жил аймгийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хүргэж байсан билээ.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР