-1

“Хууль таниулах, сургалт, мэдээллийн өдөрлөг”

2024-12-05    |   41

Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс санаачлан тус аймаг дахь шүүхийн Тамгын газартай хамтран “Хууль таниулах, сургалт, мэдээллийн өдөрлөг”-ийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Уг өдөрлөгөөр “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Хэргийн оролцогчийн эрх, үүрэг”, “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Шүүхэд нэхэмжлэл хүлээн авах ажиллагаа”, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар маргаан шийдвэрлэх ажиллагаа”, “Шүүн таслах ажиллагааны тайлан” зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд Архангай аймагт үйл ажиллагаа явуулж буй зарим төрийн байгууллага болон банк, санхүүгийн байгууллага, харилцаа холбооны байгууллагууд, сумдын хууль, эрх зүйн мэргэжилтэн нарын төлөөллүүд хамрагдав.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

. . .