-1

2025 оны шилдгүүд тодорлоо

2026-01-06    |   192

Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооноос жил бүр уламжлал болгон шилдэг шүүгч болон шилдэг захиргааны ажилтан-ыг шалгаруулдаг.

2025 оны шилдэг шүүгчээр:

  • Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг,

  • Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга,

  • Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор нар шалгарч,

  • Шилдэг захиргааны ажилтнаар Архивч Н.Цэцэгсайхан шалгарч Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооны шагналаар тус тус шагнууллаа.

 

 

Түүнчлэн, дараах ажилтнуудын амжилтыг үнэлж, шагналыг гардууллаа

  • Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Цогзолмаа - 2025 оны шилдэг ажилтан,

  • Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Э.Өлзийхишиг -2025 оны шилдэг ажилтан.

  • Шүүгчийн туслах Б.Дөлгөөн - Хууль зүйн яамны жуух бичгээр

  • Бичиг хүргэгч Б.Нямбат -Архангай аймгийн Засаг даргын жуух бичгээр,

  • Шүүгчийн туслах А.Бизъяа - Эрдэнэбулган сумын Засаг даргын жуух бичгээр,

  • Нярав Д.Насанбаатар - Аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр,

  • Шүүгчийн туслах Б.Дамдинсүрэн- Монголын залуучуудын холбооны "Тэргүүний залуу" алтан медалиар тус тус шагнууллаа.

 

 

 

Шагнал авсан нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

. . .