Шинээр томилогдсон шүүгч тангараг өргөлөө
2026-01-08 | 150Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №193 дугаар зарлигаар Мөнхтөрийн Бямбаахүүг Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилов.
Шүүгчийн тангараг өргөх ёслолыг 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёслол, хүндэтгэлийн танхимд зохион байгууллаа.
Ёслолд тус шүүхийн нийт шүүгчид, захиргааны ажилтнууд, Архангай аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газрын төлөөлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгчид болон шинээр томилогдсон шүүгчийн гэр бүлийнхэн оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг шүүхийн тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт уншиж танилцуулсны дараа М.Бямбаахүү шүүгч хуульд заасны дагуу тангаргаа өргөж, шүүгчийн бүрэн эрх нь хүчин төгөлдөр эхэллээ.
Шинээр томилогдсон М.Бямбаахүү шүүгчдээ шударга ёсыг эрхэмлэн, хууль дээдэлсэн үйлст нь өндөр амжилт хүсье.



.jpg)





АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР