-1

Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд тодорно

2026-05-14    |   759

 

\"Шүүхийн

 

Монголын шүүхийн ажилтнуудын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран зохион байгуулж байгаа \"Шүүхийн захиргааны ажилтны мэргэжил, ур чадварын улсын уралдаан\" өнөөдөр аваргуудаа тодруулна. Уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Эхний шатанд Монгол Улсын нийт шүүхийн захиргааны 601 ажилтан оролцсоноос хоёрдугаар шатанд 84 ажилтан мэргэжил, ур чадвараараа шалгарч үлдсэн юм. Хоёрдугаар шатны шалгаруулалт 2017 оны тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Шүүхийн сургалтын \"Баяндөхөм” төвд болж байгаа. Уралдаанд оролцогчид өчигдөр эссе бичлэг, ярилцлагын шалгалтаа өгсөн. Уг уралдааныг зохион байгуулж байгаа албаны хүмүүс болон оролцогчидтой уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. 

 

Хэнтий аймаг дахь шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд:

 

 

\"\"

 

Зүүн бүсийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүдээсээ түрүүлээд одоо улсын уралдаанд оролцож байна. Зүүн бүсийн дунд зохион байгуулсан эхний шатны шалгаруулалт маш шударга, зохион байгуулалт сайтай болсон. Улсын уралдааны хоёрдугаар шат бас зохион байгуулалт сайтай, шударга сайхан болж байна. Анх удаа улсын уралдаанд орж байгаа. Сэтгэл их өндөр байна.

 

 

 

 

 

Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Нандинчулуун:

 

 

\"\"

 

Зүүн бүсээс шалгарч ирсэн. Уралдаанд анх удаа орж байна. Шүүхийн мэргэшсэн ажилтан бэлтгэх, ур чадварыг сайжруулах зорилгоор уралдаан зохион байгуулж байгаад баяртай байна. Шүүхийн захиргааны ажилтнууд өөр хоорондоо танилцаж, туршлага солилцож байна. Энэ нь өндөр ач холбогдолтой.

 

 

 

 

 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслах Д.Дагмидмаа:

 

 

\"\"Энэ уралдаан маш өндөр ач холбогдолтой. Бид өөрсдийн ажилладаг чиглэлээр бусдаас туршлага судалж, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлж, хоорондоо танилцаж байна. Уралдаанд оролцож байгаа захиргааны ажилтнууддаа ажлын амжилт хүсье. Шүүхийн босгоор орж ирж байгаа хүмүүстэй аль болох эелдэг сайхан харьцахыг хичээдэг. Ингэснээр шүүхээр үйлчлүүлсэн иргэд маань эерэг сэтгэгдэлтэй шүүхийн хаалгаар гарч явна. 

 

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг:

 

\"\"Би энэхүү уралдаанд Улаанбаатар хотын бүсээсээ шалгараад оролцож байгаадаа баяртай байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн захиргааны ажилтнуудын холбооноос зохион байгуулж байгаа энэ уралдаанд тал талаас шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд оролцож байна. Уралдаан маш шударга, сайхан болж байна. Бид уралдаанд оролцсоноор хувь хүн талаасаа өөрсдийгөө хөгжүүлнэ. Мөн хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байх, ур чадвараараа бусдаас илүү байна гэдэгтээ хүн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бас өснө. Цаашдаа энэ уралдааныг тогтмол явуулвал их хэрэгтэй. Энэ жил орсон хүн дараагийн уралдаанд амжилт гаргахын тулд өөрийгөө бэлдэнэ. Ер нь шүүхийн захиргааны ажилтнууд хамгийн түрүүнд зан харилцаандаа анхаарах шаардлагатай байдаг. Нөгөө талаас шүүхээр янз бүрийн л боловсролтой хүмүүс үйлчлүүлдэг учраас хүн өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгтэй.

 

 

 

Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах О.Орхончимэг:

 

 

\"\"Төвийн бүсээс шалгараад уралдаанд оролцож байна. Зохион байгуулалт их сайн байна. Шүүхийн захиргааны ажилтнуудынхаа дунд би ур чадвараараа аль түвшинд явж байгаагаа харьцуулж дүгнэх боломжийг олгож байна. Мөн ижил ажил мэргэжилтэй залуучуудтай танилцаж, туршлага солилцож байгаадаа баяртай байна. Би шүүгчийн туслахаар 3 дахь жилдээ ажиллаж байна. Шүүхээр үйлчүүлж байгаа иргэдийн хувьд ихэвчлэн эрх нь зөрчигдсөн, стресс, бухимдалтай ямар нэг асуудал тохиолдсон байдаг. Тийм болохоор иргэдтэй зөв боловсон, хурдан шуурхай үйлчлэхийг хичээдэг. Тухайн иргэнд тулгамдсан асуудлыг нь шуурхай шийдвэрлэж үйлчилвэл шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшилнэ гэж боддог. Би шүүхийн захиргааны ажилдаа дуртай, цаашид ур чадвараа дээшлүүлж, мэргэжлээрээ өсч, дэвшихийг хүсч байна.

  

 

Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах:

 

 

\"\"Шүүхийн захиргааны ажилтнуудын ажил, мэргэжлийн ур чадварын улсын уралдааны нэг онцлог нь мэргэжил тус бүрээр уралдааныг зохион байгуулж, аваргуудыг тодруулж байгаа. Бүсээс шалгарсан ажилтнууд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж ур чадвараараа өрсөлдөж байна. Энэ уралдааныг зохион байгуулснаар шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн үнэт зүйлийг бий болгох, мэргэжлээрээ хоорондоо өрсөлдөж, туршлага солилцож, ур чадвараа нэмэгдүүлж байгаа нь маш их ач холбогдолтой. Бүс тус бүрээс шалгарсан шилдгүүд улсын хэмжээнд өрсөлдөж байгаа нь мэргэжилдээ хайртай болох, мэргэжлээрээ цаашид өсч хөгжихөд их түлхэж болж байна.

 

 

 

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн Ч.Оюунцэцэг:

 

 

\"\"Шүүхийн шинэчлэлд шүүхийн ажилтны хувь хүний оролцоо, түүний идэвхийг эссе бичилтийн уралдаанаар маш сайн илэрхийлж харуулж байна. Тухайн хувь хүний шүүхийн шинэчлэлд оруулах санаа, шинэ шийдэл эссе бичлэгийн уралдаанаар маш тодорхой гарч ирж байна. Уралдаанд хөндлөнгийн хяналт тавьж ажилласан. Уралдааны явцыг нэг бүрчлэн ажиглалаа. Оролцогчид их чөлөөтэй өөрийнхөө байр суурийг илэрхийлж, үгээ хэлж чадаж байна. Бичгээр болоод амаар шалгалтыг авсан. Эссег нэг цаг бичсэн. Дараа нь үүнийгээ илтгэж, илтгэх ур чадвараа бас харуулж байна. Уралдаанд оролцогчид шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл технологийн мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч гээд өөрсдийн мэргэжлийн дагуу цаашид хийх ажлынхаа талаар санал бодлоо бүрэн, чөлөөтэй гаргаж тавьж байгаа нь уралдааны үр өгөөжийг нэмэгдүүлж байна. Шүүх иргэдийг орж ирэхэд нь өөрийн гэртээ байгаа мэтээр тухтай үйлчлүүлэхэд нь анхаарч, хүлээж авах танхимтай болох, энэ танхимаар үйлчлүүлсэн хүн бүрт бүхий л талын тусламж үзүүлэх хөтөч ажиллуулья гэсэн санааг гаргаж байна. Ялангуяа шүүхийн ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх тал дээр оролцогчид маш их шинэлэг санааг дэвшүүлж байна. Шүүхийн шинэтгэлийн үр шимээр шүүх үйлчилгээний байгууллага болсон. Үүнийг шүүхийн захиргааны ажилтнууд маань маш сайн ойлгосон байна. Дутуу ойлгосон нэгэн нь өнөөдөр ойлгож авч байна. Шүүхийн шинэтгэл эхлээд тодорхой хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд шүүхийн шинэтгэл маш эрчтэй явж байгаа. Энэ тэмцээн хоёр дахь удаагаа болж байгаа гэхэд оролцогчдын ур чадвар, идэвхи, санаачлага маш өндөр байна.

 

Монголын шүүхийн захиргааны ажилтнуудын холбооны ажлын албаны менежер С.Бямбаа:

 

\"\"Уралдааныг Монголын шүүхийн хэмжээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Гол ач холбогдол нь шүүхийн захиргааны ажилтнуудын мэргэжил, ур чадварыг сайжруулахад чиглэж байгаа. Энэ жилийн хувьд нийт шүүхийг зургаан бүсэд хувааж эхний шатны шалгаруулалтыг явуулсан. Хоёр дахь шатны уралдаанд би хөндлөнгийн хяналт тавьж ажиллалаа. Уралдаанд оролцогчдыг шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл технологийн мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах, нягтлан бодогч, нярав, архив бичиг хэргийн эрхлэгч зэрэг ажлын байр тус бүрдээ мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөж байна. Уралдаан өндөр хэмжээнд зохион байгуулагдаж байна.Уралдаанд ангилал тус бүрт эхний гурван байрыг шалгаруулна. Нэгдүгээр байр гадаадад суралцах эрхийн бичиг өргөмжлөл, хоёрдугаар байр дотоодод суралцах эрхийн бичиг, өргөмжлөл, гуравдугаар байр мөнгөн шагнал өргөмжлөлөөр тус тус шагнана. Монголын шүүхийн захиргааны ажилтнуудын холбооноос шагналд 4,5 сая төгрөг гаргаад зохион байгуулалтад оролцож байна. Шүүхийн захиргааны ажилтнуудын холбооноос хөндлөнгийн хяналт тавьж ажиллалаа. Зохион байгуулалт сайтай болж байна. Гэхдээ бас цаашид анхаарах асуудал ч байна.

\"Шүүхийн

 

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Танхимын сургалтад дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн орон тооны 20 эвлэрүүлэн зуучлагч, What is the difference between MIFARE 1K and 4K.онлайнаар орон нутгийн 30 эвлэрүүлэн зуучлагч сургалтад оролцож, гэр бүлийн зөвлөгөөний арга зүй, онцлогтой танилцан, кейс дасгал дээр ажиллах, мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зэргээр гэр бүлийн хэргийг эвлэрүүлэн зуучлах ур чадвар эзэмшиж байна. Энэ удаагийн сургалтад how to get rfid технологийг ашигласан шинэлэг арга хэрэглэж, сургалтын үр дүнг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирээдүйд хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах үйл явцад технологийн дэвшлийг нэвтрүүлэх практик туршлагыг оролцогчдод олгож байна. Тодруулбал, оролцогч бүрт RFID-тэй нэвтрэх карт олгож, сургалтын танхимын автомат хяналтын системтэй холбож, бүртгэл, ирцийн мэдээллийг цаг тухайд нь бодит цагийн горимоор баталгаажуулжээ. Мөн кейс дасгалын үеэр хууль ёсны хамаарал бүхий эд хөрөнгийн эрхийн асуудлыг шийдвэрлэхэд where can i get rfid технологийг ашиглан гэр бүлийн өмч хөрөнгө, хэрэглээний зүйлсийг тэмдэглэсэн цахим таг (tag)-уудыг ашиглан хөрөнгийн бүртгэл,custom rfid metal cards. хуваарилалтын дарааллыг хялбаршуулан харуулсан туршлага бүхий жишээ дасгал ажиллууллаа. тоосгон цай.Ингэснээр эвлэрүүлэн зуучлагчид гэр бүлийн маргаанд технологийн дэмжлэгтэйгээр илүү системтэй, ил тод, best rfid blocking cards.шуурхай ажиллах боломжийг нэмэгдүүлсэн төдийгүй ирээдүйн хэрэг маргааны шийдвэрлэлтэд RFID системийг ашигласнаар үүсэх боломжит давуу талуудыг практикт туршиж үзэх боломжтой болж байна. Hotel Key Cards.Энэ нь уламжлалт арга барилд тулгуурласан үйл явцыг цахимжуулах, оновчтой шийдэлд хүрэхэд технологийн гүйцэтгэх үүргийг тодорхойлоход чухал алхам боллоо.

HF 13.56MHz RFID Card LF 125KHz RFID Card UHF 860-960 MHZ RFID Card Custom NFC Card Custom rfid wooden card RFID Metal Card What is RFID card and how does it work Technology Applications Blog Contact best rfid blocking cards rfid card hilton hotel key-card why is rfid controversial custom rfid nfc card nxp icodeslix best rfid blocking card custom vingcard compatible cards nfc custom rfid wooden card how to copy rfid card to android how to copy rfid card to iphone nfc tags singapore hotel key card waterproof nfc tag for outdoor conditions

. . .