-1

“СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

2026-05-14    |   731

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан дотоодын зах зээл дээр стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн болон бүх төрлийн шатахууны хангамж нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Стратегийн ач холбогдол бүхий зарим бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж 2.1.Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ 3.1.Энэ хууль нь олон улсын хүрээнд өрнөж буй худалдааны болон тарифын зохицуулалт, бусад зөрчилдөөн бүхий асуудлуудын сөрөг нөлөөллөөс дотоодын эдийн засгийг хамгаалах, аюулгүй байдлыг бэхжүүлэх, Монгол Улсын дотоод нөхцөл байдлаас үл хамаарах нөхцөл, шалтгаанаас улбаатай стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих асуудлыг зохицуулах бөгөөд энэ хуульд зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна. 3.2.Энэ хуулийн 3.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүнд керосин, дайвар бүтээгдэхүүнээс бусад бүх төрлийн шатахуун, шаардлагатай бусад бүтээгдэхүүнийг ойлгоно. 4 дүгээр зүйл. Үйл ажиллагаанд баримтлах зарчим 2 4.1.Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална: 4.1.1.үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэх; 4.1.2.гадаад худалдааны алдагдлыг бууруулах, худалдааг хөнгөвчлөх; 4.1.3.шуурхай, хариуцлагатай байх; 4.1.4.шударга, ил тод байх. ХОЁРДУГААР БҮЛЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС АВАХ АРГА ХЭМЖЭЭ 5 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ 5.1.Монгол Улсын Их Хурал стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ: 5.1.1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйл, Хууль тогтоомжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг тус тус үндэслэн яаралтай горимоор шийдвэрлэх; 5.1.2.стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих. 6 дугаар зүйл. Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ 6.1.Засгийн газраас олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсийн сөрөг нөлөөллийг бууруулах талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ: 6.1.1.газрын тосны бүтээгдэхүүний гадаад захиалга, нийлүүлэлтийн хэмжээ нийлүүлэгч талаас 50 болон түүнээс дээш хувиар бууруулсан тохиолдолд дотоодод бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хомсдол, тасалдал үүсэх нөхцөл бүрдсэн гэж үзнэ; 6.1.2.энэ хуулийн 6.1.1.-д заасан нөхцөл үүсэхэд гадаад нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар хөрш орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан холбогдох арга хэмжээг авах; 6.1.3.энэ хуулийн 6.1.1.-д заасан нөхцөл үүсэхэд газрын тосны бүтээгдэхүүний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон шуурхай штаб байгуулж, импортлогч аж ахуйн нэгжүүдийн бөөний агуулахад хяналт тавих, түгээх ажлыг шуурхай зохион байгуулах; 6.1.4.энэ хуулийн 6.1.3-д заасан ажлын хүрээнд импортын бүтээгдэхүүнийг хуваарилах, жижиглэнгээр түгээх, борлуулах хэмжээг тогтоох зэрэг арга хэмжээг авна; 6.1.5.шаардлагатай тохиолдолд онцгой байдлын болон батлан хамгаалах салбарт хадгалагдаж байгаа нөөцийг гаргах асуудлыг яаралтай горимоор шийдвэрлэх; 6.1.6.энэ хуулийн 6.1.5-д заасны дагуу нөөцөөс гаргасан бүтээгдэхүүнийг нөхөн бүрдүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх; 6.1.6.стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, түүнд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэх арга хэмжээг яаралтай горимоор шийдвэрлэх; 6.1.7.газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хяналтын системийг нэвтрүүлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээг авах; 3 6.1.8.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаар, Өрийн удирдлагын тухай хуулийн шаардлагын хүрээнд энэхүү хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын өрийн баталгаа гаргах. 7 дугаар зүйл. Монголбанкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ 7.1.Монголбанк энэ хуульд заасан стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 7.1.1.стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих зорилгоор төр, хувийн хэвшлийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох; 7.1.2.газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах. 7.2.Энэ хуулийн 7.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд банкнаас зээл олгоход тавигдах зохистой харьцааны болон бусад шалгуур үзүүлэлт, зээлийн шаардлага, нөхцөлийг тусгайлан тогтооно. 7.3.Энэ хуулийн 7.1, 7,2-т заасан арга хэмжээг авахад Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 5, 7 дахь заалт хамаарахгүй. 8 дугаар зүйл. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагын авч хэрэгжүүлэх арга хэмжээ 8.1. Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжихтэй холбогдуулан харьяа нутаг дэвсгэртээ газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагааг дэмжих, аливаа хэлбэрээр саад учруулах нөхцөл байдал үүсгэхгүйгээр ажиллах үүрэгтэй. ГУРАВДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ 9 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага 9.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. 9.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. 4 10 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хугацаа 10.1.Энэ хууль 2027 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ. ГАРЫН ҮСЭГ

 

RFID Manufacturing  hotel cards nfc   300714   tjrfid

. . .