СИНГАПУРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА ХИЙЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-05-14 | 733Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын Зүүн өмнөд Азийн газрын захирал ноён Тан По Тек, Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Юү Ёон Кан Дон, Со Чен Хэн, менежер Чиа Зао Рү, Зөвлөх Лим Чи Киа нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсад бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын зөвлөхүүд манай улсад энэ сарын 10-16-ны өдрүүдэд ажиллаж байна.

Уулзалтаар Монгол Улсын Алсын Хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, урт болон богино, дунд хугацааны хөгжлийн бодлого, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийж, харилцан санал солилцлоо.

Төлөөлөгчид Сингапур улсын хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог хөгжүүлсэн түүхэн туршлага, тулгарсан саад бэрхшээл болон сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хуваалцаж, талууд дахин өргөн хүрээнд хурал, уулзалт зохион байгуулахаар тохирлоо.


hotel key cards hotel credit cards how to get rfid where can i get rfid rfid wooden card rfid metal cards brand hotel card