-1

ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕИЙН ГҮЙЦЭТГЭЛЭЭС 42.3 ХУВИАР ӨСӨВ

2026-05-14    |   764

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2022 оны эхний 8 сарын байдлаар 13,355.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3,255.1 сая ам.доллар буюу 32.2 хувиар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж 2,156.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Нийт экспорт 2022 оны эхний 8 сарын байдлаар 7,756.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 2,129.3 сая ам.доллар буюу 37.8 хувиар өссөн байна. Үүнээс: Эрдэс бүтээгдэхүүний экспорт 7,305.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2,173.0 сая ам.доллар буюу 42.3 хувиар өссөн байна. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94.2 хувийг эзэлж байна.

 

hotel key cards hotel credit cards how to get rfid where can i get rfid rfid wooden card rfid metal cards brand hotel card

. . .