-1

АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД

2026-05-14    |   788

Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журмын төсөл болон Хүнд, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр байгуулах үйлдвэрлэл, технологийн паркийн байршил, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрлийн жагсаалт боловсруулах хэлэлцүүлэг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14.30 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хурлын танхимд болох тул сонирхсон аж ахуй нэгж байгууллагуудыг оролцохыг урьж байна.

Саналыг 2022 оны 10 дугаар сарын 17-ний өдрөөс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын ахлах шинжээч Ц.Оюунболдын oyunbold@mmhi.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Холбогдох утас: 264266

 

ТӨСӨЛ Засгийн газрын 2022 оны ... дугаар тогтоолын 1-р хавсралт ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1.Энэ журмын зорилго нь “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль”-д заасны дагуу паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих харилцааг зохицуулахад оршино. 1.2.Энэ журмыг хэрэгжүүлэхэд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Зөвшөөрлийн тухай, Компанийн тухай болон холбогдох бусад хуулийг мөрдлөг болгоно. Хоёр. Дэмжлэг үзүүлэх нөхцөл, шаардлага 2.1.Паркийн удирдлага нь Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан хөгжлийн төлөвлөгөөтэй байх бөгөөд дараах зүйлсийг тусгасан байна: 2.1.1.паркийн эдийн засаг, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хөгжлийн хэтийн төлөвийг харуулсан үзүүлэлт; 2.1.2.хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ; 2.1.3.паркт эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ, дэвшилтэт болон өндөр технологи дамжуулсан, нэвтрүүлсэн, нутагшуулсан техник, технологитой байх бөгөөд цаашид жил бүр үйлдвэрлэл, үйлчилгээ тус бүрээр нэмэгдүүлэх үзүүлэлт; 2.1.4.паркт үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүний 50 хувиас багагүй хэсэг нь импорт орлох болон экспортын чиг баримжаатай байх бөгөөд цаашид энэ хувийг нэмэгдүүлэх үзүүлэлт он, оноор; 2.1.5.хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө; 2.1.6.сургалт, судалгаа хөгжлийн болон бизнес инкубаторын үйлчилгээ үзүүлдэг нэгж; 2.1.7.паркт эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх Монгол Улсын болон олон улсын стандартуудын нэр; 2.1.8.хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийн 70 хувиас багагүй хэсгийг паркийн нутаг дэвсгэрт байршуулах асуудал; 2.1.9.кластер хөгжлийн зарчмаар ажиллах нэгжүүдийн ерөнхий бүдүүвч; 2.1.10.паркийн нутаг дэвсгэр нь авто болон төмөр зам зэрэг шаардлагатай дэд бүтэцтэй байх буюу эдгээр дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой байхаар төлөвлөх; 2.1.11.паркийн нутаг дэвсгэрт хэрэгжих төсөл хөтөлбөр, түүний дэд бүтэц, бүтээн байгуулалтад шаардлагатай усан хангамж, дулаан хангамж, эрчим хүчний эх үүсвэрийн төлөвлөлт, нэгжүүдийг хангах зураглал. 2.1.12.үйлдвэрлэл, технологийн паркийн нэгж үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах, бүтээгдэхүүнийг борлуулах, логистик хангамжийг нэгдсэн зохион байгуулалтай байхаар төлөвлөх; 2.2.паркийн нэгжүүд үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.7-д заасны дагуу техник, эдийн засгийн үндэслэлдээ дүгнэлт гаргуулсан байна. 2.3.паркийн нэгжийн техник, технологийн түвшний үнэлгээ нь Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн дагуу хийгдсэн байна. 2.4.паркийн нэгж нь техник, технологийн түвшний үнэлгээг 2 жил тутамд хийлгэж байна. 2.5.үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгаар зүйлийн 11.4-т заасны дагуу үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь паркийн удирдлагатай энэхүү журмын хавсралт 1-д заасан загвар гэрээний дагуу гэрээ байгуулна. 2.6.үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар 13.3.1-т заасны дагуу паркийн удирдлага нь энэхүү журмын хавсралт 2-т заасан загвар гэрээний дагуу паркийн нэгжтэй гэрээ байгуулна. Гурав. Паркийн удирдлага, нэгжид үзүүлэх дэмжлэг 3.1.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, энэ журмын 2 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж зохих журмын дагуу гэрээ байгуулан ажиллаж байгаа хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэгийг үзүүлнэ. 3.1.1.Татварын дэмжлэг нь дараах хэлбэртэй байна: 3.1.1.1.паркийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас эхний 5 жилд чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлөх; 3.1.1.2.паркийн удирдлага, нэгжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулж байгаа барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 4 жил хүртэлх хугацаагаар нэг удаа сунгах; 3.1.1.3.энэ журмын 3.1.1.2-т заасны дагуу татвар төлөх хугацааг сунгасан хугацаанд үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгж өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж үндсэн үйл ажиллагаандаа ашигласан барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх. 3.1.2.паркийн удирдлага, нэгжид үзүүлэх энэ хуулийн 3.1.1-т заасан Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулна. 3.1.3.Татварын бус дэмжлэг нь дараах хэлбэртэй байна: 3.1.3.1.паркийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа газрыг газрын төлбөрөөс чөлөөлөх; 3.1.3.2.гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох; 3.1.3.3.эдийн засагт онцгой ач холбогдол бүхий шинэ технологи нэвтрүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн үйлдвэрлэл эрхлэх төсөл хэрэгжүүлэхэд үйлдвэрлэлийн ажилчдыг сургах, дадлагажуулах зорилгоор гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газрын шийдвэрээр ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх; 3.1.3.4.улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг олон улсын байгууллага, гадаад орны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нэн тэргүүнд санхүүжүүлэх арга хэмжээ авах; 3.1.3.5.Төрийн өмчит болон бусад паркийн дэд бүтцэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авах; 3.1.3.6.паркийн дэд бүтэц, үйлдвэрийн бүтээн байгуулалт, зах зээлийг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчийг татан оролцуулах арга хэмжээ авах; 3.1.3.7.улсын эдийн засагт тэргүүлэх ач холбогдол бүхий тодорхой салбар, тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, тодорхой нэрийн барааны дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор паркийн нутаг дэвсгэрт гаалийн баталгаат үйлдвэрийн газар, гаалийн тусгай бүсийг ажиллуулж болно. 3.1.4.паркийн удирдлага, нэгжид үзүүлэх татварын бус дэмжлэгийг Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Гаалийн тухай хууль, Газрын төлбөрийн тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна. Дөрөв. Хяналт 4.1.паркийн удирдлагатай байгуулсан гэрээний хэрэгжилтийн явцад гэрээ байгуулсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, жил бүрийн эцэст хоёр тал хамтран дүгнэнэ. 4.2.паркийн байнгын үйл ажиллагаанд хяналтын чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагууд хяналт тавина. 4.3.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ журам болон паркийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тухайн чиглэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина. ----оОо---- Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журам"-ын хавсралт 1 ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН УДИРДЛАГАТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР 20.... он ... сарын ... өдөр Дугаар... Улаанбаатар хот Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү гэрээний зорилго нь Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль болон хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас баталсан журмын хүрээнд паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 1.2. Нэг талаас ................. асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөгөө талаас ........................... паркийн удирдлагыг төлөөлж ......................................... нар энэхүү гэрээг байгуулав. Хоёр. Гэрээний нөхцөл 2.1. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх гэрээний хугацаа эхний ээлжинд 15 хүртэл жил байна. 2.2. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, хөгжлийн болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг үр ашигтай хэрэгжүүлсэн гэж үзсэн бол Засгийн газар тусгай зөвшөөрлийг 15 хүртэл жилийн хугацаагаар сунгана.Энэ тохиолдолд гэрээний хугацааг 15 жилээр сунгаж болно. Гурав. Паркийн удирдлагын эрх, үүрэг 3.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч паркийн удирдлага нь Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрх, үүргийн хүрээнд дараахь ажлыг хийж гүйцэтгэнэ: а. ............................................................................ б. ............................................................................ в. ............................................................................ 3.2. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2.2, 11.2.4 заалт, 16 дугаар зүйл, Засгийн газраас баталсан "Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журам"-д заасан нөхцөл, шаардлагыг паркийн удирдлага бүрэн хангаж ажиллана. 3.3. Паркийн удирдлага нь нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн удирдлагатай гэрээ байгуулж, гэрээний биелэлтэд хяналт тавьж, паркийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. 3.4. Шаардагдах дэд бүтцийг барьж байгуулах, эзэмших, түүний хэвийн үйл ажиллагааг хангах; 3.5. Гэрээний биелэлтийн тайланг жил бүрийн эцэст гэрээ байгуулсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, гэрээг дүгнэх нөхцөлөөр хангана. 3.6. Паркийн үйл ажиллагаанд Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох төрийн захиргааны байгууллагаас батлан гаргасан журам, заавар, Монгол Улсын болон олон улсын стандартыг мөрдөн ажиллана. Дөрөв. Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг 4.1. Паркийн удирдлагаас гэрээний биелэлтийн талаар болон үйл ажиллагааны явцын тухай мэдээлэл авах, шаардлагатай тохиолдолд бичгээр тайлан авах эрхтэй. 4.2. Гэрээний биелэлттэй холбоотойгоор паркийн үйл ажиллагаанд шалгалт хийх зорилгоор үйлдвэрийн талбайд саадгүй нэвтэрч, холбогдох бичиг баримттай танилцах эрхтэй. 4.3. Паркийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлж ажиллана. 4.4. Аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу паркийн хөгжлийн төлөвлөгөө болон нэгжийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгч, зөвлөмж гаргана. 4.5. Шинэ технологи нэвтрүүлэх, мэргэжлийн үйл ажиллагааны стандарт тогтоох, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалт татах, сурталчлах чиглэлээр мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай уялдаа холбоог хангаж ажиллана. 4.6. Гэрээний биелэлтэд хяналт тавьж, жил бүрийн эцэст паркийн удирдлагатай хамтран гэрээг дүгнэнэ. 4.5. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа паркийн удирдлагаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах болон удаа дараа шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ. Тав. Маргаан таслах 5.1. Гэрээний хэрэгжилтийн явцад гарч болзошгүй аливаа маргаантай асуудлыг талуудын хоорондын харилцан зөвшилцөл, тохиролцоогоор шийдвэрлэнэ. 5.2. Маргаантай асуудлыг талууд энэхүү гэрээний 5.1-д заасны дагуу шийдвэрлэж чадахгүйд хүрвэл шүүх, эсхүл Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Үндэсний арбитраар шийдвэрлүүлнэ. Зургаа. Бусад зүйл 6.1. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. 6.2. Гэрээний оролцогч талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд гэрээний салшгүй хэсэг болно. 6.3. Гэрээг монгол хэлээр хоёр хувь үйлдсэн бөгөөд хувиуд адил хүчинтэй байна. ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: .................................................... асуудал эрхэлсэн сайд Парк /оноосон нэрээр/-ийн удирдлагыг төлөөлж ................................................................. ....................................................... -------оОо------- "Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журам"-ын хавсралт 2 ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН НЭГЖИЙН УДИРДЛАГАТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР 20.... он ... сарын .....өдөр Дугаар Улаанбаатар хот Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү гэрээний зорилго нь Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болон тусгай зөвшөөрөл эзэмшигч паркийн удирдлагын хоорондын харилцааг зохицуулахад оршино. 1.2. .................................... аймаг /дүүрэг/-т паркийн үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан паркийн удирдлагыг төлөөлж нэг талаас ......................................, нөгөө талаас ....................................... паркт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг төлөөлж ......................................... нар энэхүү гэрээг байгуулав. Хоёр. Гэрээний нөхцөл 2.1. Үйлдвэрлэл, технологийн паркт тухайн нэгжийн техник, эдийн засгийн үндэслэл, техник, технологийн түвшний үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргийг үндэслэн үйл ажиллагаа эрхлэх гэрээний хугацаа эхний ээлжинд 15 хүртэл жил байна. 2.2. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг үр ашигтай хэрэгжүүлсэн гэж үзсэн гэрээний хугацааг 15 хүртэл жилээр сунгаж болно. Гурав. Паркийн удирдлагын эрх, үүрэг 3.1. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2.1, 11.2.3, 11.2.4, Засгийн газраас баталсан "Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журам"-д заасан нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж ажиллана. 3.2. Паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана. 3.3. Паркт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллана. 3.4. Гэрээний биелэлтийн тайланг жил бүрийн 4, 7, 10, 1 дүгээр сард паркт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бүрээр гаргуулан авч дүгнэнэ. 3.5. Паркийн үйл ажиллагаанд Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох төрийн захиргааны байгууллагаас батлан гаргасан журам, заавар, Монгол Улсын болон олон улсын стандартыг мөрдөн ажиллана. 3.6. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлүүлнэ. 3.7. Паркийн нэгжид газрыг гэрээний үндсэн дээр ашиглуулах. 3.8. Паркийн нэгжид хөрөнгө оруулалт татах, бүтээгдэхүүнээ борлуулах, хүний нөөцийг бүрдүүлэх, санхүүгийн үйлчилгээ авахад зуучлах, бусад шаардлагатай үйлчилгээ үзүүлэх. Дөрөв. Паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн эрх, үүрэг 4.1. Паркийн нэгж нь дараахь үйл ажиллагааг эрхэлнэ: а. ......................................................................................................................... б. ......................................................................................................................... в. ......................................................................................................................... 4.2. Паркийн нэгж нь Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай болон бусад холбогдох хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. 4.3. Паркийн нэгжийн удирдлага нь гэрээний биелэлт болон үйл ажиллагааны явцын тухай мэдээллийг паркийн удирдлагад энэхүү гэрээний 3.4-т заасан хугацаанд гаргаж өгч, жил бүрийн эцэст хоёр тал хамтран дүгнэнэ. 4.4. Гэрээний дагуу холбогдох хураамжийг төлөх; 4.5. Паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангуулах, холбогдох хуульд заасан дэмжлэг, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлнэ. 4.6. паркийн удирдлагыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардана; 4.7.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан мэдээллийн санд үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх, авах; 4.8.Паркийн дэд бүтцийг тэгш эрхтэй ашиглах. Тав. Маргаан таслах 5.1. Гэрээний хэрэгжилтийн явцад гарч болзошгүй аливаа маргаантай асуудлыг талуудын хоорондын харилцан зөвшилцөл, тохиролцоогоор шийдвэрлэнэ. 5.2. Хэрэв маргаантай асуудлыг талууд энэхүү гэрээний 5.1-д заасны дагуу шийдвэрлэж чадахгүйд хүрвэл шүүх, эсхүл Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Үндэсний арбитраар шийдвэрлүүлнэ. Зургаа. Бусад зүйл 6.1. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. 6.2. Гэрээний оролцогч талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд гэрээний салшгүй хэсэг болно. 6.3. Гэрээг монгол хэлээр хоёр хувь үйлдсэн бөгөөд хувиуд адил хүчинтэй байна. ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: Парк /оноосон нэрээр/-ийн удирдлагыг Паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж/оноосон нэрээр/-ийг төлөөлж: ................................................................. .............................................................. .... -------оОо------- Төсөл Засгийн газрын 2022 оны ... дугаар тогтоолын 2-р хавсралт ХҮНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР БАЙГУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БАЙРШИЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРЛИЙН ЖАГСААЛТ Байршил Үйл ажиллагааны чиглэл Бүтээгдэхүүний төрөл Эрдэнэт -Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр; -Зэс утас, хавтан, хуудас, хоолой, ялтас, нунтагийн үйлдвэр; -Зэс эдлэл, хэрэглэлийн үйлдвэр; -Зэс гоёл чимэглэлийн үйлдвэр; -Электрон тоног төхөөрөмжийн зэс эд ангийн үйлдвэр; -Гидрометаллургийн аргаар катодын зэс боловсруулах үйлдвэр; -Алт цэвэршүүлэх үйлдвэр; -Мөнгө цэвэршүүлэх үйлдвэр; -Технологийн судалгааны лаборатори; -Бусад -Катодын зэс, мөнгөн гулдмай, зэс утас, хавтан, хуудас, хоолой, ялтас, нунтаг зэс; -Ахуйн хэрэглээний зэс эдлэл(аяга, халбага, данх гэх мэт); -Гоёл чимэглэлийн эдлэл (ээмэг, бөгж, бугуйвч гэх мэт); -Электрон тоног төхөөрөмжийн зэс эд анги; -Автомашины зэс эд анги; -Тоног төхөөрөмжийн эд анги; -Алтан гулдмай -Мөнгөн гулдмай -Бусад -Машин механизмын эд ангийн төрөлжсөн үйлдвэр; -Металл хийцийн бага оврын үйлдвэр; -Бусад -Механик боловсруулалттай эд анги; -Металл хийц, эдлэл; -Метал хийцийн стандартын бус тоног төхөөрөмж; -Цутгамал бүтээгдэхүүн; -Бусад -Элементийн хүхрийн үйлдвэр; -Хүхрийн хүчлийн үйлдвэр; -Бордооны үйлдвэр; -Бусад -Хүхрийн хүчил; -Элементийн хүхэр; -Бордоо; -Бусад Өмнөговь -Коксын үйлдвэр -Битумийн үйлдвэр -Будагны үйлдвэр -Эмийн үйлдвэр (сульфамид агуулсан эмийн үйлдвэр) -Мэдээ алдуулах хийн үйлдвэр -Үнэртэй усны үйлдвэр -Химийн үйлдвэр -Синтетик резины үйлдвэр -Линолеүмын үйлдвэр -Нейлоны үйлдвэр -Хуванцарын үйлдвэр -Балын харандааны үйлдвэр -Дугуйн үйлдвэр -Металлургийн кокс; -Битум; -Будаг; -Мэдээ алдуулах хий; -Үнэртэй ус; -Химийн бүтээгдэхүүн; -Резин; -Нейлон бүтээгдэхүүн; -Хуванцар бүтээгдэхүүн; -Балын харандаа; -Дугуй; -Бусад -Бусад Дорноговь -Коксын үйлдвэр; -Хорголжийн үйлдвэр; -Ширэмний үйлдвэр; -Газрын тос боловсруулах үйлдвэр; -Тос, тослох материалын үйлдвэр; -Будгийн үйлдвэр; -Автомашины дугуйн үйлдвэр; -Лааны үйлдвэр; -Шүдэнзний үйлдвэр; -Электродын үйлдвэр; -Резинен эдлэлийн үйлдвэр; -Барилгын хавтангийн үйлдвэр; -Полимер, хуванцарын үйлдвэр; -Полимер, хуванцар сав, баглаа, боодлын үйлдвэр; -Хими- цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн үйлдвэр; -Этилен, пропилен, акрилийн хүчил,бензол-толуол-ксилол зэрэг химийн бүтээгдэхүүний үйлдвэр -Бусад -Металлургийн кокс; -Хорголж; -Ширэм; -Авто бензин, дизель түлш, онгоцны түлш; -Тос, тослох материал; -Будаг; -Дугуй; -Шүдэнз; -Электрод; -Бүх төрлийн резинэн эдлэл; -Барилгын хавтан; -Хуванцар эдлэл; - Полимер, хуванцар сав, баглаа, боодол; -Хими цэвэрлэгээний материал, гоо сайхны бүтээгдэхүүн; -Этилон болон бусад химийн бүтээгдэхүүн; -Бусад Дархан -Хорголжийн үйлдвэр; -Ширэмний үйлдвэр; -Гангийн үйлдвэр; -Цувималын үйлдвэр; -Металл хийцийн үйлдвэр; /ган бөмбөлөг, төрөл бүрийн хашаа, хайс, хадаас, цонхны хамгаалалт, барилгын металл хийц, суурь машин, багаж тоног төхөөрөмжийн эд анги, сэлбэг хэрэгсэл/ -Тээврийн хэрэгсэл угсрах, чиргүүлийн үйлдвэр; -Бусад -Аргалж, хорголж, ширэм, бэлдэц; -Арматур, круг, булан төмөр, швеллер, төмөр утас, ган бөмбөлөг, төрөл бүрийн хашаа, хайс, хадаас, цонхны хамгаалалт; -Барилгын металл хийц; -Автомашин, суурь машин, багаж тоног төхөөрөмжийн эд анги, сэлбэг хэрэгсэл, чиргүүл; -Бусад Сүхбаатар -Нүүрс боловсруулах үйлдвэр -Эрчим хүчний үйлдвэр -Химийн үйлдвэр -Нейлоны үйлдвэр -Хуванцарын үйлдвэр -Балын харандааны үйлдвэр -Бусад -Авто бензин, дизель түлш, шингэрүүлсэн хий; -Цахилгаан эрчим хүч -Химийн бүтээгдэхүүн; -Нейлон бүтээгдэхүүн; -Хуванцар бүтээгдэхүүн; -Балын харандаа; -Бусад Төсөл Засгийн газрын 2022 оны ... дугаар тогтоолын 3-р хавсралт ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР БАЙГУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БАЙРШИЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ Байршил Үйл ажиллагааны чиглэл Бүтээгдэхүүний төрөл Дархан -Арьс шир боловсруулах үйлдвэр; -Ноос, ноолуур боловсруулах үйлдвэр; -Бусад -Савхи, савхин бүтээгдэхүүн; /гутал, цүнх, бэлэн хувцас/ -Ноос, ноолууран бүтээгдэхүүн; -Бусад Төв -Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэр - Ноос, ноолууран бүтээгдэхүүн; - Бүх төрлийн хүнсний ногоо. Дорнод - Махны үйлдвэр; - Арьс шир боловсруулах үйлдвэр; -Ноос, ноолуур боловсруулах үйлдвэр; - Бусад -Мах, хиам, дайвар бүтээгдэхүүн; -Утас, сүлжмэл, нэхмэл, ээрмэл, угаасан, самнасан ноос, ноолуур; -Бусад Ховд -Арьс шир боловсруулах; -Ноос, ноолуур боловсруулах; - Мах боловсруулах; -Хог хаягдал боловсруулах; -Сүү боловсруулах үйлдвэр; - Модон эдлэлийн үйлдвэр; -Адууны дэл сүүл боловсруулах үйлдвэр; -Бусад -Гутал, цүнх, хувцасны бэлэн савхи; -Утас, сүлжмэл, нэхмэл, ээрмэл, угаасан, самнасан ноос, ноолуур, оймс, бээлий; -Хуванцар сав, нийлэг утас; -Бяслаг, тараг, сүү, хуурай сүү; - Багцалсан адууны дэл сүүл; - Бусад

 

"МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН 7 ХОНОГ" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй "MONGOLIA MINING 2022" олон улсын уул уурхайн үзэсгэлэнд RFID (Radio Frequency Identification) технологийн хэрэглээ нь уул уурхайн салбарын үйл ажиллагааг илүү үр ашигтай, anti theft barcode sticker labels.аюулгүй болгоход чухал үүрэг гүйцэтгэж байна. RFID систем нь уул уурхайн тоног төхөөрөмж, материалын хяналт, ажилчдын аюулгүй байдал,rfid card usb. түүнчлэн нөөцийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, мэдээллийн автоматжуулсан цуглуулга, make my own card.боловсруулалтыг бий болгосноор үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулж байна.plastic wristbands for events.

. . .