МЭНДЧИЛГЭЭ
2026-05-14 | 765Монгол Улсад Үндэсний геологийн алба үүсэж хөгжсөний 83 жилийн ойн мэндийг эрхэм ахмад геологчид, залуу мэргэжилтнүүд, салбарын эрдэмтэн судлаачдадаа Улсын Их Хурал, Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Үндэсний геологийн алба байгуулагдсан 1939 оноос газрын хэвлийн баялгийг эрж хайх, судлан шинжлэх, эх орны эрдэс баялгийн салбарын сан хөмрөгийг арвижуулахад чухал үүрэгтэй салбарын түүхэн замнал эхэлсэн бөгөөд өдгөө улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбарын үндэс суурь бэхэжсээр байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь салбарын бодлогоо “хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт” гэж тодорхойлж, хариуцлагыг өндөржүүлэх, хариуцлагагүй уул уурхайтай хатуу тэмцэх, хөрөнгө оруулагчдад таатай орчныг бий болгож, эрх ашгийг нь хамгаалах чиглэлийг баримтлан ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлаас баталсан бодлогын баримт бичиг болох “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, эрдэс баялгийн баталгаат нөөцийг арвижуулах үүргийг салбарын хамт олон бид бүхэн хүлээгээд байна.
Геологийн судалгааны ажилд улсын төсвийн хөрөнгөөр 2019 оноос хойш жил бүр 20 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд ашигт малтмалын эрэл-үнэлгээний ажилд сүүлийн жилүүдэд түлхүү анхаарч, энэхүү эхлүүлсэн ажлын үр дүнгийн хүлээлт өндөр байна. Геологич та бүгдийн ажлын төлөвлөлт зохион байгуулалт, хэрэгжилт үр дүнгээс Монгол улсын эрдэс баялгийн салбарын цаашдын хөгжил ихээхэн хамаарах юм.
Боловсруулах үйлдвэрлэл давамгайлсан эдийн засгийн бүтцийг бий болгон, дэлхийд өрсөлдөхүйц уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг цогцлоож, урт хугацаандаа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл, үр өгөөжийг нэмэгдүүлсэн салбарын үндсийг та бидний хамтын хүч, оролцоотойгоор бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
Геологчид та бүхний хөдөлмөр цагаан байж, ажил үйлс нь үр хойчдоо баялаг болж, улс орны хөгжлийн ундарга нь болж байхын ерөөл өргөе.
Ж.ГАНБААТАР МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД
"МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН 7 ХОНОГ" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй "MONGOLIA MINING 2022" олон улсын уул уурхайн үзэсгэлэнд RFID (Radio Frequency Identification) технологийн хэрэглээ нь уул уурхайн салбарын үйл ажиллагааг илүү үр ашигтай, anti theft barcode sticker labels.аюулгүй болгоход чухал үүрэг гүйцэтгэж байна. RFID систем нь уул уурхайн тоног төхөөрөмж, материалын хяналт, ажилчдын аюулгүй байдал,rfid card usb. түүнчлэн нөөцийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, мэдээллийн автоматжуулсан цуглуулга, make my own card.боловсруулалтыг бий болгосноор үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулж байна.plastic wristbands for events.