-1

Мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг анх удаа зохион байгууллаа

2026-05-14    |   764

 Шүүхийн ерөнхий зөвлөл 2017 оныг \"Шүүхийн үйлчилгээний жил” хэмээн зарласны хүрээнд \"Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран бүх шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг 3 хоногийн турш (2017.11.20-2017.11.22) зохион байгууллаа. Сургалтын зорилго нь Мэдээлэл, лавлагааны мэргэжилтнүүдэд шүүхийн үйлчилгээний онцлогийн талаар нэгдсэн ойлголт өгч, ажил мэргэжлийн чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгийг дээшлүүлж, шүүхийн үйлчилгээг иргэдэд чанартай, түргэн шуурхай хүргэх ёс зүй, харилцааны ур чадварыг сайжруулахад чиглэв.

 

         Сургалтад бүх шатны шүүхийн нийт 46 мэдээлэл лавлагааны ажилтан оролцсон бөгөөд сургалтын эхний 2 өдөр мэдээлэл, лавлагааны мэргэжилтнүүд \"Шүүхийн сургалтын Баяндөхөм төв”-д танхимын сургалтад хамрагдлаа. 

         Танхимын сургалтад шүүхийн захиргааны байгууллагын үйлчилгээний онцлог, мэдээлэл, лавлагааны албаны ажиллах журам, хэргийн оролцогчдод мэдээлэл, лавлагаа өгөхөд анхаарах асуудал, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага, тулгамдаж буй асуудал сэдвүүдээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн газар, нэгжийн дарга, референтүүд хичээл заав. Мөн сэтгэл зүйн шинжлэх ухааны аргачлалд суурилсан хувь хүний хөгжлийг дэмжих сургалтыг энэ чиглэлээр мэргэшсэн, туршлагатай багш нар удирдан явуулсанаараа онцлогтой байлаа. Тухайлбал, \"Үйлчилгээний ажилтны дүр, харилцаа-мэдрэмжийн удирдлага” сэдвээр \"Эн Пи Си Энд Мандал” ХХК-ийн багш Ц.Энхжаргал, \"Ажлын байрны аз жаргал” сэдвээр \"Эерэг тэмүүлэл” ТББ-ын сургагч багш Н.Энхбаатар, \"Стресс менежмент” сэдвээр ШСМСХ-ын сэтгэл зүйч Ш.Батболд нар сургалтыг удирдан явуулсан юм.

\"\"

        Сургалтын сүүлийн өдөр мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүд Захиргааны шүүхийн нэгдсэн байран дахь шүүх хуралдааны \"Green hall” танхим, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын үйлчилгээний төвтэй тус тус танилцаж, шүүхийн үйлчилгээнд хийгдэж буй шинэчлэлтэй газар дээр нь танилцаж, туршлага судлав.
 \"\"

        Үүний дараа \"Шүүхийн үйлчилгээний шинэчлэл, тулгамдаж буй асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Шүүхийн захиргааны удидлагын газар, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсийн төлөөлөл, дүүргийн шүүхийн тамгын дарга, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, өмгөөлөгчийн төлөөлөл панелистаар оролцлоо. Хэлэлцүүлгийн панелистууд тус тусын чиглэлээр шүүхийн үйлчилгээний шинэчлэлийн талаар танилцуулга, санал бодлоо илэрхийлэв. Мөн шүүхийн үйлчилгээний шинэтгэлийн талаар шүүхээр үйлчлүүлэгчдийн төлөөлөл буюу өмгөөлөгч үнэлгээ өгч, санал бодлоо илэрхийлсэн юм.

 

        Тус хэлэлцүүлгийн үеэр мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүд шүүхийн үйлчилгээний шинэтгэлийн талаар санал бодлоо илэрхийлж, цаашид анхаарах зүйлсийн талаар саналаа хэлж, шүүх үйлчилгээний шинэтгэлийн үр нөлөө, ач холбогдлын талаар санал солилцов.

Мөн сургалтад оролцогчид сургалтыг мэргэжлийн болон хувь хүний мэдлэг чадварыг дээшлүүлж, ажил үүрэгтэй хандах хандлагыг өөр өнцгөөс харах боломжийг олгосон, харилцан туршлага судалсан, үр дүнтэй, шинэлэг сургалт боллоо дүгнэж байлаа.

 

 

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

 

Сургалтын дараагаар, шүүхийн үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, hotel key cards.ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор RFID (Radio Frequency Identification) технологийн талаарх танилцуулга, hotel credit cards.семинар зохион байгуулахаар төлөвлөв. how to get rfid.RFID технологи нь шүүхийн архивын баримт бичиг, хэрэгт холбогдох материалуудыг хянах, хадгалах,where can i get rfid. эргэн олж авах үйл явцыг хялбаршуулж, илүү үр ашигтай болгох боломжтой юм.

Семинарын үеэр RFID технологийн үндсэн зарчим, rfid wooden card.ашиглалт, мөн шүүхийн орчинд хэрхэн нэвтрүүлэх талаар мэргэжлийн зөвлөхүүд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, rfid metal cards.ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.brand hotel card. Мөн RFID системийг ашигласнаар шүүхийн аюулгүй байдал, баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хэрхэн хангах талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. rfid card.Энэ нь ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ шүүхийн үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд чухал алхам болсон юм.hr

. . .