МОНГОЛ УЛСЫН ОҮИТБС-ЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХ “БАТАЛГААЖУУЛАЛТЫН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-05-15 | 771Монгол Улсын эрдэс баялгийн салбарын ил тод байдлын 2021 оны Баталгаажуулалтын үр дүнг танилцуулж, зөвлөмж өгөх” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.11.21/ боллоо.

Уулзалтад ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын төлөөлөл, “Нээлттэй өмчлөл” байгууллага, УУХҮЯ, БОАЖЯ, ОУСК, АМГТГ, УБЕГ, МХЕГ, АТГ, МУУҮА, ТАН Эвсэл, МБОИЗ, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд аймаг ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Дэд зөвлөлийн гишүүд, удирдлагууд, “Монголросцветмэт”, “Бороо гоулд”, “Петрочайна дачин тамсаг”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг компанийн төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээг УУХҮЯ-ны ТНБД бөгөөд Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн НБД, Ажлын хэсгийн ахлагч Б.Бямбадагва нээж, ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн менежер Бренда Мендоза удирдан явуулав.


Монгол Улсын Баталгаажуулалтын тайлангийн дүгнэлт болоод зөвлөмжийг ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын Технкийн захирал Алекс Горди танилцуулсан бөгөөд уг зөвлөмжийн дагуу засч сайжруулах ажлын төлөвлөгөө, авах арга хэмжээний талаар УУХҮЯ-ны Судалгаа, хөрөнгө оруулалтын газрын Статистик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, МУУҮА-ын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, ННФ-ын Засаглалын менежер Д.Эрдэнэчимэг нар оролцогчдод уламжиллаа.


Мөн оролцогч талууд зөвлөмж, ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санал боловсруулах, танилцуулах бүлгийн ажлыг гүйцэтгэсэн юм. Уг хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улс 2025 онд зохиогдох Баталгаажуулалтын бэлтгэлд ямар арга хэмжээ авах, хэн юу хариуцах, хэрхэн хэрэгжүүлэх “Замын зураг”- тай болох юм.

Мөн төрийн өмчит уул уурхайн компаниудын шилэн дансны хуулийн хэрэгжилт, төсвийн шинжтэй зарцуулалтын талаар Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь, судлаач С.Боргил нар оролцогч талуудад өгөгдлийн дүн шинжилгээ, судалгааны үр дүнгүүдээ хуваалцлаа.

Түүнээс гадна нээлттэй өгөгдлөөр дамжуулан орон нутагт уул уурхайн салбарын бодит мэдээллийг хүргэх, оролцогч талуудын итгэлцлийг бэхжүүлэх, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нээлттэй өгөгдлийн ашиглалтыг дэмжих сургалтыг ОУСК-ын “Хөгжлийн төлөө ил тод байдал” хөтөлбөрийн зохицуулагч Б.Дэлгэрмаа, өгөгдлийн шинжээч А.Дарамбазар нар Дэд зөвлөлийн гишүүдэд орлоо.


ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын болон “Нээлттэй өмчлөл” байгууллагын төлөөлөл энэ долоо хоногт Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн гишүүдтэй албан уулзалтуудыг хийх юм. Мөн орон нутгийн дэд зөвлөлүүдийг мэдээллээр хангах, ойлголтоо нэгтгэх сургалт уулзалт мягмар гарагт буюу 11 дүгээр сарын 22-нд үргэлжлэх бол лхагва гарагт “Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь” төслийн дугуй ширээний хэлэлцүүлэг “Туушин” зочид буудалд болох юм.
"МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН 7 ХОНОГ" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй "MONGOLIA MINING 2022" олон улсын уул уурхайн үзэсгэлэнд RFID (Radio Frequency Identification) технологийн хэрэглээ нь уул уурхайн салбарын үйл ажиллагааг илүү үр ашигтай, anti theft barcode sticker labels.аюулгүй болгоход чухал үүрэг гүйцэтгэж байна. RFID систем нь уул уурхайн тоног төхөөрөмж, материалын хяналт, ажилчдын аюулгүй байдал,rfid card usb. түүнчлэн нөөцийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, мэдээллийн автоматжуулсан цуглуулга, make my own card.боловсруулалтыг бий болгосноор үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулж байна.plastic wristbands for events.
hotel key cards hotel credit cards how to get rfid where can i get rfid rfid wooden card rfid metal cards brand hotel card