-1

Төрийн албан хаагчийн хувцаслалт сэдвээр дотоод сургалт зохион байгууллаа

2026-04-11    |   91

Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос ээлжит сургалтыг "Төрийн албан хаагчийн хувцаслалт" сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтыг Ёс зүйн дэд хорооны гишүүн Б.Цогзолмаа удирдан явуулсан бөгөөд албан хаагчдын оролцоо, идэвх санаачилгад тулгуурласан үр өгөөжтэй сургалт болсон.

Сургалтын агуулгад төрийн алба болон төрийн албан хаагчийн хувцаслалтын үүсэл, хөгжил, түүхэн он цагийн дарааллыг танилцуулж, тухайн үеийн хувцаслалтын онцлог, соёлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн нь албан хаагчдын мэдлэгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байв.

Мөн сургалтын үеэр албан хаагчид багаар ажиллаж, хөгжөөнт тоглоом тоглон, харилцан өрсөлдөж, мэдлэг мэдээллээ бататгасан нь сургалтын үр дүнг нэмэгдүүлсэн чухал хэсэг болсон юм.

Архангай аймаг дахь Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо

. . .
Цаг үеийн мэдээ