-1

Дотоод сургалт зохион байгуулав

2026-04-11    |   56

Шүүхийн тамгын газрын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Цахим орчинд аюулгүй байдлаа хамгаалах нь” сэдэвт дотоод сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Тус сургалтыг Мэдээллийн технологийн мэргэжилтэн Т.Хоролцэцэг удирдан явуулж, цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдлын талаарх ойлголт, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам, хуурамч цахим шуудан (фишинг) таних, аюулгүй хэрэглээний зөв дадал хэвшлийг албан хаагчдад таниулан мэдээлэл өглөө.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

. . .
Цаг үеийн мэдээ